Загвар ба загварчлал
Загвар ба загварчлал
|
Номон дээрхи даалгавар
|
Өөрийн зохиосон даалгавар
|
Хүүхдийн гаргаж болох алдаа
|
Сэргээн санах түвшин
|
1.1. Оросын эрдэмтэн Д.И.Менделевийн зохиосон элементүүдийн
үелэх систем бол химийн шинжлэх ухааны хөгжилд дорвитой
үүрэг гүйцэтгэсэн мэдээллэн загварын жишээ юм.Та энэ загварын бүтээгдсэн түүх
болон түүний шижлэх ухаан дахь хэрэглээний талаар мэдэх үү? (хуудас 37)
2.1.Өгөгдлийн түргэн
оруулах үндсэн арга зам болох автомат бөглөлтийн аргуудыг сэргээн
санана уу.( хуудас 38)
|
1.
Загварчлал гэж юу вэ?
Глобус (дэлхийн бөмбөрцөгийн загвар) Хүүхэлдэй (амьд хүний загвар ) Тоглоомын машин (бодит машинны загвар) эдгээр нь загвар мөн үү?
2. Та энэ загварын
бүтээгдсэн түүх болон түүний шижлэх ухаан дахь хэрэглээний талаар мэдэх үү?
3. Өгөгдсөн тогтмол V хурдтайгаар
замын уртыг тодорхойлохын тулд бид дараах томъёог ашигладаг. S = V * t энэ нь өгөгдлийг шууд оруулан хариуг
гаргах физик загвар мөн үү?
|
Мэдээллэн загвар гэх нэр томъёг санахгүй байж болох юм. /Сэргээн сануулах!!!/
|
Ойлгох түвшин
|
1.2.Яагаад физик болон
геометрийн сурах бичигт олон тооны зураг схем харин түүхийн сурах бичигт гол
төлөв фото зураг байдгийг тайлбарлана уу?
(хуудас 37)
1.3.Та телевтзийн нэвтрүүлэг үзэж байна.Энэ нөхцөлд
загвар,загварчлалыг обьект,субьектыг ялган тодорхойлно уу.Загварчлалын
зорилгыг томьёлохыг хичээгээрэй (хуудас 37)
3.1.Өөрийн ажиллаж буй цахим хүснэгтийн фунцийн график
байгуулахтай хамаатай боломжуудын тодорхойлоно уу Үүнийн тулд ямар командыг
ашиглах вэ? Функцийг графикийг байгуулахын
өмнө яагаад заавал фунцийг хүснэгтлэх өөрөөр хэлбэл аргументын янз бүрин
утгуудад функцийн утгыг бодох шаардлагатай болдгийг тайлбарлана уу?
( хуудас 43)
4.1. Өөрийнхөө ажиллаж буй цахим хүснэгтийн функцийн
график байгуулахтай хамаатай боломжуудыг тодорхойлно уу. Үүний тулд ямар
командыг ашиглаж байна вэ? Функцийн графикийг байгуулахын өмнө яагаад заавал
функцийг хүснэгтлэх өөрөөр хэлбэл аргументын янз бүрийн утгуудад функцийн
утгыг бодох шаардлагатай болдгийг тайлбарлана уу.
(хуудас 43)
|
1.
Мэдээллэн загварын ангилалын талаар та юу мэдэх вэ? Дараах зүйлсыг
ангилана уу
Бодлого: S=V*t, S=a*h,P=(a+b)*2,
sinx график байгуулах, V=a*t;
2.
Яагаад
математик, физик, химийн хичээлүүд томъёо ашиглан бодлого боддог юм бол?
|
Дараах томьёонуудыг ялгаж харж чадахгүй байх
магадлалтай.
|
Хэрэглэх түвшин
|
2.2.Дөрөвдүгээр
сарын 13 нд компьютер нь сар бүр өөр өөрийнхөө хувийг бичиж үлдээдэг
хоёр вирусээр халдварласан.Хагас жилд дараа бүтэц аравдугаар сарын 13 нд
компьютер дээр вирусын нийт хэдэн хуулбар бий болгох вэ ? Сар өдөр болон вирусын тооны тухай өгөгдлийн автомат
бөглөлтийн тусламжтайгаар оруулаарай (хуудас 38)
2.3 Хавтгай төмрийн зузаан 0.1 мм.Хуудсан гөлмөн төмрөө
дундуур хувааж давхарлан тавих замаар хураалттай төмрийн зузаан нь
а/10см
б/1м
болсон байхын тулд нийт хэдэн удаа таллан хувааж давхарлан тавих вэ
Хүснэгтийн
багануудаа <<үйлдлийн дугаар >> <<давхарын тоо >><<өрөлтийн зузаан гэж >> тэмдэглэхийг санал болгоно байна.Нэг ба хоёрдугаар
баганаа автомат бөглөлтийн өөр өөр аргаар,гурав дахь багана <<томьёог хувилах>> аргаар бөглөөрэй (хуудас 38)
2.4.Ногоон тарих газар эзэмшилийн тухай бодлогыг (ойлгохуй,жишээ 2)
Дараах
өгөгдлүүд дээр бодно уу.
Үүнд А=60м,В=208,C=30M,Д=40M h=20,t=10г/м2 .Үр нь 15,8,3 кг савлалттай
харгалзан 42500 төгрөг 2100 төг 9000
төг үнээр зарагддаг. (хуудас 38)
2.5.Цахим хүснэгт.Автомат бөглөх сэдэвтэй холбогдуулан
дараах бодлогуудыг бодоорой
[11,25] хэрчим дэх бүх бүхэл тоонуудын
нийлбэрийг олно уу
1+2+4+8+16+..........+1024
гэсэн хоёрын зэргүүдийн нийлбэрийг олно уу.
Тоонуудын
3+6+12+24+...............+1536 гэсэн нийлбэрийг олно уу
Ерөнхий
гишүүн нь an=3+2 n байх арифтемик прогрессын эхний гишүүдийн нийлбэрийг
олно уу
Дорж
өглөөны 8 цагт нэг сонирхолтой мэдээ хүлээн авчээ.
Мэдээг
хүлээн авсан хүн бүр түүнээс хойшхи хоёр цагт тутамд өөр гурван хүнд
дамжуулдаг бол оройн 8 цагт гэхэд уг мэдээг нийт хэдэн хүн мэдсэн байх вэ
1ээс 9
хүртэлх тоонуудын үржүүлэхийг хүрдийг 9 мөр 9 багана хүснэгт зохион уу? (хуудас 38)
4.2. Нэг координатын систем дээр у=-4х-1 ба у=2х+2
функцуудын графикийг -3<х< 3 завсарт алхам нь 0.5 байх тохиолдолд
байгуулна уу. Тэдгээрийн огтлолцлолын цэгийн координатыг олно уу. (хуудас 43)
4.3. У=Х 2+Х-6 функцийн графикийг -5<Х< 5 завсарт
алхам нь 0.5 байх тохиолдолд байгуулж Х-тэнхлэгтэй графикийн огтлолцох цэгийн
координатуудыг олно уу. (хуудас 43)
|
2.3 Аарцтай бялууны зузаан 10см.Аарцтай бялуугаа дундуур
хувааж давхарлан тавих замаар бялуу
а/10м болсон
байхан тулд нийт хэдэн удаа таллан хувааж давхарлан тавих вэ?
2.4. Хавтгай модны хэмжээ 0.5 мм модыг дундуур хувааж
давхарлаж тавих замаар хураалттай модны нийт зузаан нь
а/50 см
болсон
байхын тулд нийт хэдэн удаа таллан хувааж давхарлан тавих вэ
|
Бодлогуудад буруу тооцоолол хийж болзошгүй.
|
Задлан шинжлэх түвшин
|
1.4.Өгөгдлийн автоматаар оруулах бодлогыг бодох загварын
байр суурьнаас MS Excel програмын /Series/ цонхонд дүн шинжилгээ хийгээрэй. (хуудас 37)
3.2.Гол асуудал бол -2; 3.5; 12.25 гэсэн тоонуудын
квадрат нь хэдтэй тэнцүү болохыг тодорхойлоход оршино. Квадрат функцийн
хүснэгт (а), томьёо (б), график (в) гэсэн гурван загвар өгөгдсөн байна.
Эдгээрээс тухайн бодлогыг бодоход аль нь илүү дүйцтэй (адекват) байх вэ? (хуудас 42)
|
1.Долоо
хоногын ажлын төлөвлөгөөгөө хүснэгтэн мэдээлэл болгон боловсруулж түүний үйл явц, загварчлалд дүн
шинжилгээ хийгээрэй.
2.
Ямар нэгэн обьекттэй ажиллахад хялбар дөхөм болгох үүднээс загварчлалыг хэрхэн
ашиглаж, түүнийг яаж бүтээж буйг дүгнэн шинжлээрэй.
|
Ажлын төлөвлөгөөг давхцуулан гаргах магадлалтай.
|
Нэгтгэн дүгнэх
|
3.4.
Дараах загварын тухайд түүний зөрчилт байдал нь юунд оршиж байгааг
тодорхойлно уу. «Автомашин эхний гурван цаг бОкм/цаг дундаж хурдтай явсан.
Сүүлийн хоёр цагт нь тэр 180 км зам туулсан» Хөдөлгөөний графикийг зургаар
үзүүлэв.
(хуудас 43)
|
Дээрхи бодсон бялууны бодлогыг засан сайжруулж ижил
төстэй бодлого зохион бод.
|
Бодлогын аль хэсгийг засахаа мэдэхгүй байж болох юм./Багш түүнд
санаа өгөх/.
|
Бүтээх түвшин
|
3.2. Өдрийн ажлын төлөвлөгөө
зохиох, хүрэмний хэв загварыг боловсруулах зэрэг бодит практик, зохион
бичлэгийн төлөвлөгөө зохиох, газарзүйн дүрст зураглал бөглөх зэрэг сургалтын
бодлогуудыг бодохдоо обьектоо задлан шинжилж түүний илэрхий байгаа бүх
чанаруудыг ялган авч үзэх гэсэн загварчлалын хоёрдугаар үе шатыг ил mod
байдлаар хийж гүйцэтгэх хэрэгтэй юу? Танин мэдэхүйгээс нарийвчлалаараа
ялгагдах шинжлэх ухааны процесст ч гэсэн судалж буй обьектынхоо бүхий л
мэдэгдэж байгаа чанаруудад анализ хийх процесс нь маш их удаан үргэлжлэх, үр
өгөөж муутай байж болдог. Тэгэхээр загварчлалын энэ үе шат нь онц
шаардлагагүй зөвхөн цаг, хүч шаардсан ямар ч бодит ашиг тус авч ирдэггүй байж
болох юм. Загварчлалын процесст энэ үе шат зайлшгүй чухал гэдэг нь «тийм»,
«тийм биш» болохыг жишээ баримтаар нотлох оролдлого хийнэ үү. (хуудас 42)
|
2. Математик загвар, химийн
загвар,
физик загварын
жишээ гарган тайлбарлан бич.
|
Загварчлалуудыг ангилаж чадахгүй байж болох юм.
|
0 comments:
Post a Comment