Хамрах хүрээ: 6-9 анги
Огноо:
2015-01-28
Хичээлийн сэдэв : Өрхийн
цахилгааны хэмнэлт
Хичээлийн зорилго : Өрхийн
цахилгааны зардлыг хэрхэн хэмнэх талаар мэдлэг олгох
Хичээлийн зорилт :
·
Цахилгаан зарцуулалт их ба бага хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүдийг таньж мэдэх
·
Тэдгээрийг ахуй амьдралдаа хэрэглэж цахилгаанаа хэмнэх
·
Мэдсэн мэдлэгээ бусадтай хуваалцах
Хичээлийн хэрэглэгдэхүүн :
·
Проектор
·
12 slide
·
ТӨМ
Агуулга :
·
Өрх гэрт байгаа
цахилгаан хэрэгслээ зөв хэрэглэх, аль болох эрчим хүч бага зарцуулдаг цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж
дадал зуршил болгох. Ингэснээр айл өрхийн эдийн засгын хэмнэлт үүсэх тухай
ойлголт өгөх.
Арга зүй :
·
Анализат уншлага
·
Тайлбарлан таниулах
·
Тарааж өгсөн материал дээр ажиллах
·
Асуулт хариулт
Хичээлийн бүтэц:
Д/д
|
Цаг төлөвлөлт
|
Багшийн үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
1.
|
Анги зохион байгуулалт/3мин/
|
Сурагчидтай
мэндлэх, сурагчдын ирцийг авах
|
Сурагч багштай
мэндлэх
Сурагчид ирц
өгнө
|
2.
|
Сэргээн санах/3 мин/
|
Өмнө нь ямар
сэдэв үзэж судалж байсан бэ?
|
Сурагчид багшийн
тавьсан асуултанд хариулна
|
3.
|
Сэдэлжүүлэх, шинэ мэдлэг эзэмшүүлэх үе шат/17мин/
|
·
Танай гэр бүлийнхэн цахилгаанаа хэрхэн зөв зарцуулж,хэмнэж байна вэ?
·
Сурагчидад бэлдсэн материалыг тарааж өгч, дараа нь материалаа уншиж
танилцуулна.
|
Сурагчид
багшийн тавьсан асуултанд хариулна.
Багшийн тарааж
өгсөн материалыг уншиж дүн шинжилгээ хийн, өөрийн бодлоо хуваалцана.
|
4.
|
Бататгах хэсэг /12 мин/
( Дүгнэлт/2мин/ ,Үнэлгээ /2мин/)
|
·
Дээрх сэдвийн дагуу асуулт асууж, сурагчдын санааг сонсох
·
Цахилгаан бага зарцуулдаг хэрэгслүүдийг хэрэглэх.
·
Оновчтой зөв хариулсан бол үнэлгээ өгөх
|
Сурагч
хичээлийн талаар мэдсэн зүйлээ бататган багшийн асуултанд хариулж өөрийн
санааг бусадтайгаа хуваалцах
|
5.
|
Гэрийн даалгавар/1мин/
|
Өөрийн өрхийн
сарын цахилгааны хэрэглээг мэдэж,
хэмнэлт хийх талаар судлаж хэрэгжүүлэх
|
Хэмнэлттэй чийдэн
|
Тогбага
хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлттэй чийдэн нь бидний
хэрэглэж ирсэн оросын улайсдаг чийдэнгээс ашиглалтын хугацаа нь 8 дахин
уртдээр нь тогийг 60 хувиар бага зарцуулна. Мэдээж гэрлийн шил, гэрэлтүүлэгч
хэсгийг нь цэвэрлэж байх хэрэгтэй.
|
Цонх
|
Шилийг цэвэрхэн
тунгалагбайлгаж,байгалийн гэрлийг ашиглаж чадсанаар гэрэлтүүлэгт зарцуулах
цахилгааныг 10 хүртэл хувиархэмнэнэ.
|
Хоолны сав
|
Хоол бэлтгэх сав нь таарсан
тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуунь цахилгаан зуухны ширэмтэй
ижил хэмжээтэй, дээр нь цэвэрхэнбайх нь цахилгааныг 70%хүртэлхувиар
хэмнэнэ
|
Тоос сорогч
|
Тоос сорогчийн чадал их байх нь
чухал биш. Шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлынхыг сонгож, хогны
уут, хоолойг нь байнга цэвэрлэж заншвал тоос сорогчоо урт хугацаанд
хэрэглэхээс гадна тог хэмнэнэ
|
Богино долгионы
зуух
|
Энэ зуухыг бага хэмжээний хүнс
бэлтгэж, боловсруулахад ашигладаг бөгөөд уламжлалт цахилгаан зуухаас 60 хувь
бага цахилгаан зарцуулдаг байна. Мөн хүнсний зүйлийг хөргөгчөөс гаргаж,
тасалгааны хэмд хагас цаг орчим
байлгасны дараа халуун зуухандаа хийх нь бас л хэмнэлт.
|
Хөргөгч
|
Ам бүлийн хэрэгцээндээ таарсан,
тасалгаа бүртээ температурын тохируулагчтай хөргөгч сонгохыг зөвлөе.
Тухайлбал хүнс хадгалалтын хэсэгт тавилыг +3 хэм, хөлдөөх тасалгаанд тавилыг
-18 хэм дээр тааруулах хэрэгтэй.
Халуун хүнсний зүйлийг тасалгааны хэмдхүртэл хөргөсний дараа хөргөгчинд
хийнэ. Мэдээж хөргөгчний дотор талыг цэвэр байлгаж, хаалганьсайн хаагдаж
байгааг шалгахад илүүдэхгүй.
|
Индүү
|
Хувцаснуудаа нэг
дор,халуунытохиргоог нь хувцасны төрөлдөө тааруулж индүүдэх нь тог бага
зарцуулж, хугацаа хожих ач холбогдолтой. Өндөр хэмд индүүдэх хувцсаа эхэлж
индүүдээд, хэмийг нь бууруулах замаар бусад хувцсаа индүүдэж хэвшээрэй. Зарим
зүйл индүүгээ салгачихаад индүүдэхэд тохирдог.
|
Мэдээлэл
холбооны
Хэрэгслүүд
|
Зурагт, хөгжим, радио, компьютер
зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул
унтраасандаруйд цахилгаан тэжээлээс залгуураар нь даруй салгах
ньтогондхэмнэлттэй. Жишээнь: Зурагтыг 21 цагийн турш“standby”буюу улаан
гэрэлтэй байлгах ньгурван цаг асаалттай байлгасны 40%-тай тэнцэхүйц эрчим хүч
зарцуулдагбайна.
|
Тарифт электрон тоолуур
|
Тарифт электрон тоолуур нэг
кВт.цаг цахилгааныг оройн 21:00 цагаас өглөөний 06:00 хүртэл 44 төгрөг
/НӨАТ-тай/-өөр, өглөөний 06:00 цагаас оройн 21:00 хүртэл 92 төгрөг 40
мөнгө /НӨАТ-тай/-өөр тус тус тооцдог. Харин механик буюу хар тоолуур нь нэг
кВт.цаг цахилгааныг өдөр шөнийн аль ч цагт 92 төгрөг 40 мөнгөөр тогтмол
тооцдог.
|
Хүснэгт 1
Энгийн улайсах чийдэн
|
Люминест чийдэн
|
Хэмнэлттэй контакт чийдэн
|
Энгийн улайсах чийдэн
|
Люминест чийдэн
|
Хэмнэлттэй контакт чийдэн
|
|
Зарцуулагдах цахилгааны чадал /вт/
|
100
|
30
|
20
|
120
|
40
|
25
|
Ажиллах хугацаа /цаг/
|
1000
|
4000
|
8000
|
1000
|
4000
|
8000
|
Зарцуулагдах цахилгаан /квт.ц/
|
800
|
30*4000*2=240
|
160
|
960
|
40*4000*2=320
|
200
|
Цахилгаан зарцуулалт /58төг*квт.ц/ /НӨАТ-тай
үнэ/
|
46400
|
58*240=13920
|
8976
|
55680
|
58*320=18560
|
11220
|
Чийдэнгийн үнэ /төг/
|
2400
|
1000*2=2000
|
3500
|
2400
|
1000*2=2000
|
3500
|
Нийт зардал /төг/
|
48800
|
13920+2000=15920
|
12476
|
58080
|
18560+2000=20560
|
14720
|
Өдөөгч г.м бусад тоноглолын зардал /төг/ /ойролцоогоор/
|
300*4=1200
|
300*4=1200
|
||||
Хэмнэлт /төг/
|
15920+1200-12476=4644
|
20560+1200-14720=7040
|
||||
48800-12476=36324
|
58080-14720=43360
|
Хүснэгт2
ТӨМ-1

ТӨМ-3
ТӨМ-4
Хүүхдүүд хийх бүтээлч ажил: /Асуулт,Test/
1.
Энгийн улайсах чийдэн хэдэн вт цахилгаан зарцуулдаг вэ?
А.40-60 б.
300-320 в.100-120 г.120
-140
2.
Эрчим хүчээ хэмнэх аргуудаас 5ыг нэрлэнэ үү?
-
-
-
-
-
3.
Өрхийн цахилгааны зардлыг дээр дурьдсан аргуудаас өөрөөр
хэмнэх арга юу байж болох вэ? Өөрийнхөө шинэ санааг бичих .
Энэ хичээлийн presentation-ыг дараах холбоосоор орж үзнэ үү!
Энэ хичээлийн presentation-ыг дараах холбоосоор орж үзнэ үү!
0 comments:
Post a Comment